Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян агсны 95 насны ой энэ онд тохиож буй.
Ойн хүрээнд Г.Жамъян агсны үр хүүхдүүд болон Жамъян сан, нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж хамтран өнөөдөр буюу яг энэ цаг мөчид хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж байна.
Тоглолтод Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол Улсын “Морин хуур”-ын чуулга, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид болон Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд, Арга билэг хамтлаг,Никитон, Kамертон хамтлаг уран бүтээлээ толилуулахаас гадна Жамъян багшийн үр хүүхдүүд ая дуугаа өргөн мэндчилгээ дэвшүүлж байна.