Украины парламент Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнээс гарах тухай хуулийн төсөл хэлэлцэж байгаа гэнэ. Төслийн санаачлагчид нь "Батькивщина" намын тэргүүлэгч Юлия Тимошенко, Борис Тарасюк, Иван Крулько, Игорь Жданов, Алена Шкрум, Андрей Кожемякин, Сергей Евтушок, "Блок Петра Порошенко" намын төлөөлөгчид болох Мустафа Жемилев, Валерий Пацкан болон "Народный фронт" намаас Вячеслав Кириленко зэрэг арван хүний бүрэлдэхүүнтэй гишүүд оролцжээ. Уг төсөл хараахан нийтлэгдээгүй байгаа аж.
Энэ сарын 14-нд Украины Засгийн газар ОХУ, ТУХН болон Евразийн эдийн засгийн нийгэмлэгээс бүрэн эрхт төлөөлөгчөө татан буулгасан юм. Үүнээс өмнө Ерөнхийлөгч Петр Порошенко ТУХН-ийн гүйцэтгэх хорооноос өөрийн төлөөлөгч Анатолий Дронийг буцаасан байна.
Украины парламентын гишүүд ТУХН-ээс гарах хуулийн төсөл өргөн барилаа
Украин улс нь 1991 оны арванхоёрдугаар сарын 10-нд ТУХН-ийг үүсгэн байгуулагч орнуудын нэг юм. Хэдий тийм ч Украины эрх баригчид ТУХН-ийн дүрмийг соёрхон батлаагүй аж. Иймд ТУХН-ийн дүрмээр Украин улс албан ёсоор гишүүн орон болоогүй гэсэн үг юм.
Жүржийн хувьсгалын өмнө энэ асуудал сөхөгдөж байгаагүй бөгөөд Виктор Ющенкогийн төрийн эрхийг удирдах үед анх удаагаа хөндөгдөж ТУХН-ийн хөрөнгөгүй болсон гэх мэдэгдэл удаа дараа гарч байсан гэнэ. Түүнчлэн Украиныг ТУХН-ээ гарч НАТО болон Европын холбоонд элсүүлэх асуудал хөндөгдөж байжээ.