m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.30 07:53
287
Төрийн шагналын тухай хуулийн төсөлд иргэдээс санал авах хэлэлцүүлэг боллоо

Төрийн шагналын тухай хуулийн төсөлд иргэд, салбарын мэрэгжилтэнүүдээс санал авах анхны хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д боллоо.

Нийгмийн бүхий л салбарт идвэхи санаачлагтай ажиллаж, улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст шагнал урамшуулал олгох тухай хууль байдаггүй.  Одоогоор 1990 онд Ардын бага хурлын тэрүүлэгчдийн 138 тушаалаар зарлигаар батлагдсан дүрмээр зохицуулагддаг. Энэхүү дүрмийн өмнөх нийгмийн үзэл баримлалд тохирсон зүйл заалтууд нь одоо цагт хэрэглэгдэхэд учир дутагдалтай байгаа юм. Мөн төрийн шагналтай холбоотой харилцааг төрийн байгууллагуудаас баталж гаргасан дүрэм, журмуудын хүрээнд зохицуулж байгаа бөгөөд эдгээр нь хоорондоо нийцэхгүй, уялдаа холбоо муутай, дур зоргын шинжтэй байна. Үүний улмаас төрийн шагналд баримтлах нэгдсэн бодлого, зарчим алдагдсаар удаж буй.

Тус хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж байгаа юм. Тус хуулийн дагаж мөрдөх журмийн тухай хуульд Ерөхийлөгч, УИХ, Засгийн газар харъяа байгууллагуудынхаа шагналын жагсаалт, тодорхойлолтыг гаргаж өгснөөр шагналын тоо нь илүү тодорхой болгох юм. Үүнийг дагаад төрийн нэртэй хавтгайрсан шагналд хэмжээ тавьж өгч байгаа. Энэ мэт шагнал урамшуулалтай холбоотой тулгамдсан асуудлууд жигдэрч, хуулийн зохицуулалтаар шийдэгддэг болох ажээ. Тус хэлэлцүүлгийн үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал нь одон медалийг дагаж олгогдох мөнгөн урамшуулал байлаа. Тухайлбал, МУГЖ. Г.Урнаа "Өөрчлөл шинэчлэл хийж байна гээд хэдэн одон медарийн нэрийг солиод болгочих биш. Шуудай дүүрэн медаль хийхийн оронд талыг үйлдвэрлээд үлдсэн төсвөө мөнгөн урамшуулал болгон олгох нь арай амьдралд хэрэгтэй" гэв. Мөн Ардын баатар цолыг зөвхөн амьд сэрүүн хүнд олгоно гэж болохгүй. Бие нь өнгөрсөн ч гавъяа нь дуусдаггүй олон үйл хэрэг байгаа гэдгийг ч хэлж байлаа. харин үүнтэй холбоотой хуурамч ардын баатарууд гарч ирж байгааг төсөл санаачлагчийн ажлийн хэсгийнхэн хэлж байлаа. Ингээд шагналыг мөнгөн урамшуулал дагах эсэхийг эргэж харах, нэхэн шагнал олгох асуудлыг судлахаар боллоо: бусад асуудлууд нь хуулийн найруулга, хэллэгт голлосон саналууд байлаа. Цаашдаа өргөн хэмжэний хэлэлүүлэг өрнүүлэх юм байна.