21 настай бүсгүй найз залуудаа хэрцгийгээр олон өдрийн турш зодуулж амь насаа алдсан байж болзошгүй хэрэг гарч, нийгмийг тэр чигт нь айдаст автуулсан. Талийгаач биедээ нийтдээ 46 шарх сорви, зулгаралттай нас барсан байдаг.
Харин Шүүх хурлын үеэр шүүгдэгч Г.Алтанхүү “Талийгаач Н.Цэдэн-Иштэй дөрвөн сар хоёр хоног хамтран амьдарсан. Гэхдээ бидний дунд ямар ч хайр сэтгэлийн холбоо байгаагүй. Түүнийг нас барахын өмнөх өдрүүдэд хамтдаа ямар ч шалтгаангүй дөрөв хоног архи уусан. Түүнийг үснээс нь зулгаан чирдэг зүйл байгаагүй. Талийгаач өөрөө чемодантай хувцасаа бариад манайд ирсэн. Бид өмнө нь маргахад талийгаач чемодантай хувцасаа чирээд явсан бөгөөд дөрөв хоногийн дараа өөрөө эргэж ярин намайг ирээд аваач гэж байсан. Тухайн үед нь би очиж уулзан эргэн эвлэрч хамт байсан” хэмээн мэдүүлсэн байна.
Энэ хэргийн явцын талаар өнөөдөр прокуророос дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Дүүргийн прокурор Б.Баян-Очир "Г.Алтанхүү нь 2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, олон тооны шарх сорви үлдээж амь насыг нь бүрэлгэсэн болохыг прокуророос тогтоосон. Харин шүүхээс талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний хариуд эргэлзсэн учраас мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос дахин хянаад талийгаачийн амь насаа алдсан буруутан нь Г.Алтанхүү гэж дахин үзэж, шүүхэд шилжүүлээд байгаа" гэлээ.
Хэргийн шүүх хурал ирэх арванхоёрдугаар сарын эхээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох аж.
Хэргийн шүүх хурал ирэх арванхоёрдугаар сарын эхээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох аж.
Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймааг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэргээр шүүгчдэгчээр татсан тухай Дүүргийн прокурор Б.Баянхүү мэдээлсэн.
Г.Дагиймааг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэргээр шүүгчдэгчээр татсан тухай Дүүргийн прокурор Б.Баянхүү мэдээлсэн.
Мөрдөн байцаалтын явц болон прокурорын хяналтад Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлэгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргүүтэй тус газрын шинжээч, эмч нар нь зориудаар хуурамч дүгнэлт гаргаж, хэн нэгэнд “үйлчилдэг” байсан нь тогтоогджээ.
Энэ хэргийг өмнө нь нэг удаа шүүхэд шилжүүлж хянуулахад Г.Дагиймаа нарын үйлдэл оролцоо тогтоогдоогүй гэж мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Харин прокуророос хэргийг дахин хянаад Г.Дагиймаа нар хөнгөн гэмтлийг хүнд, хүнд гэмтлийг хөнгөн гэж хуурамч дүгнэлт хэд хэдэн удаа гаргаж, бусдад ял завшуулж байсныг тогтоон хэргийг ийнхүү шүүхэд шилжүүлжээ.
Энэхүү хэрэгт прокуророос Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал нарыг шүүгдэгчээр татсан байна.