Сарнай цэцэг хайр сэтгэлийг бэлгэддэг бол цоморлигоо нээгээгүй ганц ширхэг улаан сарнайг шинэхэн танилцсан бүсгүйдээ барьвал сэтгэлээ илчилж байгааг илэрхийлэл болдог
Хонгорзулыг хамгийн дотно хүндээ барьдаг
Астраг ихэвчлэн баяр ёслолын үед хэрэглэдэг
Лилиг хуримын цэцэг хэмээдэг гэнэ
Канног дотно хүндээ бэлэглэдэг байна
Хар сарнай хамгийн ховор цэцэгт тооцогддог. Хамгийн хайртай хүндээ бэлэглэвэл зохимжтой.
Харин өнгөний хувьд
Улаан –Хайр сэтгэлийн
Ягаан –Залуу насны
Шар – Түр зуурын салалт, сүй тавих
Ногоон – Эв найрамдлын
Нил ягаан -Үхэшгүй мөнх, үүрдийн сэтгэлийн
Цэнхэр - Үнэнч шударгын бэлгэдэл болдог бөгөөд эрэгтэй хүнд энэ өнгийн цэцэг бэлэглэх нь ухаалаг бүсгүйчүүдийн сонголт гэгддэг.
Харин цагаан цэцэг нь ариун сайхан сэтгэлийг илэрхийлэх бөгөөд ихэвчлэн гэрлэсэн хосод өгөх юм уу, оршуулгын үеэр хэрэглэдэг.