m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.30 10:47
120
Ам.долларын албан ханш 1895.17 төгрөг байна

Ам.долларын ханш дахин өссөөр байна. Тухайлбал, энэ оны 7-9 сард 1900 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнгөрсөн сард тодорхой хэмжээгээр буурсан ч энэ сард эргэн өслөө. Энэ сарын 30-ны өдрийн байдлаар Монголбанкны албан ханшаар ам.доллар 1895.17 төгрөгтэй тэнцэж байна.

Ам.долларын албан ханш 1895.17 төгрөг байна

Үүнийг өнгөрсөн сарынхтай харьцуулахад нэгж тутамд 33.97 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн энэ сард өдөрт төгрөгтэй харьцах ам.долларын ханш нэгж тутамдаа 2-5 төгрөгөөр өссөөр байна. Харин "Найман шарга" болон бусад арилжааны зах дээр ам.долларын ханш 1887.00-1890.00 төгрөгтэй тэнцэж байгаа аж.

Харин бусад гадаад валют болох евро, юань мөн адил өссөн бол рубль буурсан байна.