Монгол Улсын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн сарын эцэст өмнөх сараас 0.8 хувь, оны эхнээс 9.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 12.1 хувь харин Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.8 хувь, оны эхнээс 9.4 хувь, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар тус тус өссөн байна. Мөн суурь инфляци сарын 1.5 хувь, оны эхнээс 11.3 хувь, жилийн 14.1 хувьд хүрсэн байна.
Хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сараас 0.8 хувиар өсчээ
Тухайлбал, тайлант сард талх, гурил, будааны үнэ 0.2 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 3.5 хувиар өсч харин мах, махан бүтээгдэхүүний үнэ 3.8 хувь, хүнсний ногооны үнэ 2.5 хувь, өндөгний үнэ 1.6 хувиар буурсан нь хүнсний барааны бүлгийн үнэ 1.1 хувиар буурахад голлон нөлөөлсөн гэж Монголбанкнаас мэдэгдэв. Харин хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнэ 1.7 хувиар өссөн нь нэг шуудай нүүрсний үнэ 36.3 хувиар өссөнтэй холбоотой аж. Мөн өрхийн халуун усны үнэ 18.21 хувиар буурчээ.
Өнгөрсөн сард нийт хэрэглээний сагсыг бүрдүүлж буй 329 бараа үйлчилгээнээс 68 бараа үйлчилгээний үнэ нь өсч, 23 бараа үйлчилгээнийх буурсан байна.