Яруу найрагч, МУСТА Г.Пүрэвдорж “Аялгуу эгшиглэсэн мөрүүд” нэртэй шинэ цомог гаргажээ. Түүний шинэ цомогт “Босоо хийморьтой эр хүн”, “Айсуй зээрд”, "Сувилагч бүсгүй”, Босоо халтар”,”Таван элс”, “Ажнай”, “Сэтгэлийн чамдаа” зэрэг 15 дуу нь багтжээ.
Г.Пүрэвдорж нь 1980-аад оноос уран бүтээлээ эхэлж, "Нутгийн уул", "Аяны цэнхэр майхан", "Эмчийн өчил", "Итгэл хүлээсэн хүмүүс", "Цаг цагийн салхи", "Ижий манхан" өгүүллэгийн түүвэр хэвлүүлж, их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, нийтэд зориулан хялбаршуулан бүтээл зэрэг нийтдээ 250 гаруй бүтээл бичиж нийтлүүлжээ.
Монгол Улсын Соёлын, Эрүүлийг хамгаалахын, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Олон улсын сэтгүүлч, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналыг “Шилдэг өгүүллэгүүд”-ээрээ хүртэж байсан.
Түүний шүлгээр хийсэн дуунуудыг дуучин Л.Болдбаатар, Б.Мөнхбаяр, Б.Хангал, А.Хосбаяр, А.Оросоо, С.Ганзориг нар амилуулж, сонсогч түмэнд хүргэжээ.