m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.01 06:10
130
Өндөр настан н.Нанжид хөгшинд тусалжээ

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны хамгийн өндөр настан н.Нанжидад тус хорооны төлөөлөгч Т.Батцогт, хорооны Засаг дарга Л.Батдэлгэр болон хорооны ажилтнууд,  хувираа хөдөлмөр эрхлэгч иргэдийн төлөөлөлтэй хамтран  түлээ нүүрсийг нь бэлтгэн хүргэж өгч тусаллаа.

Өндөр настан Н.Нанжид нь эдүгээ 107 насыг хүрсэн бөгөөд гэртээ ганцаараа амьдардаг юм байна. Тиймээс дүүрэг, хорооноос нь түүний нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхэд туслалцаа үзүүлдэг бөгөөд өрхийн эмчийн хяналтад байлгаж, асаргаа сувилгаа үзүүлж байдаг ажээ. 
27 дугаар хорооны хамгийн өндөр настан буурайд туслах ажил жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг талаар тус хорооны төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогт өгүүлсэн.