m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.01 11:43
40
“Шинэ үеийн нягтлан бодогчид 2014” тэмцээний нэгдүгээр шатны дүн гарлаа

Шинэ үеийн нягтлан бодох бүртгэл, Санхүүчдын баярын өдрийг тохиолдуулан нягтлан бодогчдын ур
чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг шалгах, нягтлан бодогчийн мэргэжлийн нэр хүндийг өсгөх үндсэн зорилготойгоор “Шинэ үеийн нягтлан бодогчид 2014” онлайн нээлттэй тэмцээний нэгдүгээр шат өнгөрөгч бямба гаригт буюу 2014 оны 11 сарын 22-нд 11 цагаас эхлэн амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Онлайн тэмцээнд нийтдээ 1311 оролцогч өрсөлдөн өөрсдийн мэдлэг чадвараа сорьсон байна. Тэмцээнд идэвхитэй оролцсон нийт оролцогчиддоо талархалаа илэрхийлье.

Тэмцээний нэгдүгээр шат 200 онооны 100 асуултыг 100 минутанд бөглөх тестийн хэлбэрээр явагдсан бөгөөд асуулт, хариултуудын дараалал нь оролцогч бүрийн хувьд санамсаргүй байдлаар сонгогдохоор тооцоолж програмчилсан. Тэмцээний дүнг зөв хариулсан хариултын онооны нийлбэрээр дүгнэж гаргалаа.

Тэмцээнд нийт 200 авах ёстойгоос 1-р байранд шалгарсан оролцогч 166 оноогоор тэргүүлсэн бол, 50-р байранд шалгарсан оролцогч 122 оноотойгоор 2-р шатанд шалгарсан байна.

Энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд жилээс жилд зохион байгуулалт болон програмчлалыг боловсронгуй болгохын төлөө бид хичээн ажиллаж байна. Оролцогчдын хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Тэмцээний 2 дахь шатанд шалгарсан 50 оролцогчийн нэрсийг дараах линкээс үзнэ үү.

http://www.baaz.mn/contest2014/result