Монголын үндэсний их баяр наадам болдог Төв цэнгэлдэх хүрээлэнд бог мал байрлуулж байна гэсэн мэдээллийн дагуу сурвалжлахаар очсон юм. Биднийг очих үед өглөө эрт хэдэн мал Төв цэнгэлдэхийн хашаанаас туугаад явж байсан хэмээн тэр хавьд амьдардаг оршин суугч хэлсэн юм. Ингээд бид Төв цэнгэлдэх ороход жижүүр хэмээн танилцуулсан эмэгтэй хаалга тайлж өгөв. “Танай энд хэдэн бог мал байна гэсэн. Мөн мал нядалж байна гэсэн мэдээллийн дагуу ирлээ” гэхэд “Ганц л хонь гаргасан. Энд харуул хийн өвөлдөө гэр барин амьдардаг. Хөдөөнөөс хонь ирээд идшээ бэлтгэсэн юм” гэв.
Төрийн сүлдээ мандуулдаг давцан дээр хонины гэдэс дотор, шийр гэсэн зүйлүүд байв
Монголчууд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээг эртнээс нааш хүндэтгэж ирсэн энэ газарт хонь гаргах ч зүй бус үйлдэл баймаар юм. Гэтэл биднийг дотогш ороход төрийн сүлдээ мандуулдаг давцан дээр хонины гэдэс дотор, шийр гэсэн зүйлүүд байхаас гадна тэр хавьд нэг биш нэлээд хэдэн арван хонь байсныг илтгэх хорголууд байлаа. Түүнчлэн зүүн урд талд үзэгчдийн суудал дээр боодолтой өвч тавьсан байв. Ямар учиртай өвс болохыг асуутал “Хөдөө малтай юм. Хөдөө явуулах гээд энд байлгаж байгаа юм” хэмээн жижүүр гэх эмэгтэй хэлэв. Харин хэн малтай эсэх талаар тэрбээр тодорхой хариулт өгсөнгүй.
Ганц л хонь гаргасан. Энд харуул хийн өвөлдөө гэр барин амьдардаг. Хөдөөнөөс хонь ирээд идшээ бэлтгэсэн юм” гэв.
Монгол төрийн шүтээн есөн хөлт цагаан туг залардаг, төрийн их ёслол үйлдэгдэн, ард түмний баяр цэнгэл наадам болж, хүчит бөхчүүдийн эр бяраа гайхуулдаг Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд амьтны халуун амь бүрэлгэн, цусыг нь асгаруулж байгаа хүмүүсд хэн хариуцлага тооцох юм бэ. Төв цэнгэлдэхийн хувьд хувь хүний эзэмшилд байдаг ч гэсэн баяр наадам болдог газраа мал гаргуулж, байлгаж байгаа нь зохицгүй үйлдэл. Цаашлаад мал амьтнаас хүнд халдах халдварт өвчин тархах магадлал үүсэхгүй гэх газаргүй.