Тайланд улсын нийслэл Бангкок хотын худалдааны төвийн гадаа ойролцоогоор хоёр мянган хүүхдүүд Санта-Клаусын үнэнч туслах эльфийн дүрд хувиран нэг дор цугларчээ. Тэд Гиннесийн номын дээд амжилтыг эвдэхийн тулд хуран цугларсан байна. Гиннессийн төлөөлөгчид тус арга хэмжээн дээр нийт 1762 эльфийг цугларсан болохыг тоолжээ.
Хамгийн том хүн гацуур
2013 онд 852 тайландчууд хуран цугларч дэлхийн хамгийн том гацуур болж байжээ.
Энэ оны зургадугаар сарын 25-нд олон зуун хүн "Зургадугаар сарын зул сар" хөдөлгөөнд нэгдэж Los Angeles Angels болон Minnesota Twins бейсболын тоглолтын үеэр шинэ жилийн малгайтайгаа зургаа авахуулжээ.
Олон Санта нэг дор
2011 онд 3-5 настай 1500 хүүхдүүд Энэтхэг улсын Ченнаи хотод Санта-Клаусын хувцастай цуглагч Гиннессийн амжилтыг эвдэж байжээ.
Аварга хиймэл гацуур
Хамгийн том хиймэл гацуур модыг 2009 онд Мексик улсын нийслэл Мехико хотод сүндэрлүүлжээ. Тус модны өндөр нь 90 метр аж.
Хэн нь хамгийн хурдан бэ?
Эрин Лавуа нэртэй энэ бүсгүй хэнээс ч илүү хурдан гацуур модыг огтолж чаддаг гэнэ. 2008 онд ХБНГУ-д зохион байгуулагдсан "Хэн хамгийн хурдан зул сарын модыг огтлох вэ?" гэсэн уралдааны тэргүүн байранд шалгарсан бөгөөд хоёр минутын дотор тэрбээр 27 гацуур модыг огтолж чадсан байна.
Зул сарын модны хэлбэр бүхий аварга бялуу
Нил Сари нэртэй Индонезийн нарийн боовчин 2008 онд зул сарын модны хэлбэртэй аварга бялуу хийжээ.
Аварга мод
Бразил ийн нийслэл Рио-де-Жанейро хотын төвд хөвж буй аварга зул сарын мод. Тус модны өндөр нь 82 метр бол нийт 8,2 сая гэрэл зарцуулагджээ, 2005 он
Шилдэг бүтээл
Хамгийн их орлого олсон зул сарын бүтээл, 2000 он.
Тус бүтээл нь 340 сая ам.долларын ашиг олжээ.