“Шонхор” биеийн тамирийн дээд сургуулиас жүдо бөхийн оюутан тамирчдыг дэмжиж тэдний ур чадварыг сорих зорилгоор “Шонхор кап” тэмцээнийг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн тэмцээнд 21 их, дээд сургуулийн 235 тамирчин оролцлоо.
“Шонхор кап 2014” жүдо бөхийн тэмцээнд багийн дүнгээр МУБИС-ийн бөхчүүд тэргүүллээ.
Энэ жилийн тэмцээнд орон нутгаас болон ОХУ-ын Якутаас бөхчүүд хүрэлцэн оролцлоо. Энэ удаагийн тэмцээнийг багийн дүнгээр н.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС-ийн бөхчүүд тэргүүлж, н.Дорждагва дасгалжуулагчтай ҮБТДС, Отгонбаатар дасгалжуулагчтай Шонхор биеийн тамирын дээд сургуулийн тамирчид удааллаа.