Орц: Хатаасан цагаан мөөг 10гр, эсвэл шинэ мөөг 100гр, төмс 400гр, булцуут сонгино 20гр, цөцгийн тос 15гр, ус 800гр, шар лууван 50гр, зөөхий 30гр, давс, амт оруулагч,
Бэлтгэх: Хатаасан цагаан мөөгийг сайтар угааж цэвэрлээд хүйтэн усанд дэвтээсний дараа нарийн савх хэлбэртэй хэрчиж дэвтээсэн шүүсэнд нь чанаж болгоно. Ингэж дэвтээсэн мөөгний шөлөнд бага зэргийн мах, хэрчсэн төмс хийж 10-15 минут буцалгасны дараа тусад нь хуурсан сонгино, шар лууван, амт оруулагчийг нэмж үргэлжлүүлэн чанаж болгоно. Шөлийг таваглаж хийсэн ногоон сонгино, яншуй цацаж зөөхий дусаана.