m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.05 07:21
447
Энэ амралтын өдрүүдээр хямдралтай номын хур буух нь ээ

Энэ амралтын өдрүүдээр ёстой л номын хур буух нь бололтой. Өнгөрөгч сард “Аз хур” номын дэлгүүр хямдралтай худалдаа явуулж номонд шимтэгчдийг багагүй баярлуулсан бол энэ удаад”Эмпати ертөнц” ХХК болон “Шилдэг ном” цуврал хямдралтай худалдааг зохион байгуулах гэж байна.

”Эмпати ертөнц” ХХК болон “Шилдэг ном” цуврал хямдралтай худалдааг зохион байгуулах гэж байна.

“Эмпати ертөнц” ХХК номын худалдаа өнөөдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд өөрийн байрандаа 10-100 хувийн хямдралтай явагдах юм.

Харин "Шилдэг ном" цувралаас энэ амралтын өдрүүдэд бүх номоо 30-60 хувь хямдруулж худалдах бөгөөд саяхан нээлтээ хийсэн Жэймс Жойсын "Зураачийн залуугийн хөрөг" романыг л гэхэд 17,000 төгрөгөөс хямдруулаад 11,000 төгрөгөөр авах боломжтой юм байна шүү.

“Шилдэг ном” цувралын хямдарсан номын жагсаалт

“Эмпати ертөнц” ХХК-д болж буй номын худалдаа