Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Ардчиллын алтан хараацай, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ц.Оюунгэрэл, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат нар оролцлоо. Мөн “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр болон бусад дуучид Ардчиллын сүлд дуу болох “Хонхны дуу”-г эгшиглүүллээ.