m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.06 06:38
174
Шилдэг тулаан өнөөдөр болно

Монголын "Тулааны шилдэг тамирчдын холбоо" нь “MGL-1” Кикбокс, Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил “MGL-1Fighting Championship” VI тэмцээнээ өнөөдөр орой АСА Циркт зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээн <<“MGL-1” Кикбокс, Холимог тулааны аварга шалгаруулах тулаант шөнө>>  нэрийн дор есөн жинд аваргын төлөө зохиогдох юм.

Монголын "Тулааны шилдэг тамирчдын холбоо"-ноос төрөн гарсан аваргууд дэлхийн холимог тулааны “ONE FC”, “Art of War”, “RUFF FC”, Ази номхон далайн орнуудын “Legend FC” зэрэг холбоодын тэмцээнүүдэд амжилттай тулалдаж байгаа.

Хобооны  MGL-1 тэмцээний өнгөрсөн жилийн аварга Ж.Нарантунгалаг энэ онд дэлхийн холимог тулааны гурван том холбооны нэг болох “ONE FC” холбооны ДЭЛХИЙН АВАРГЫН БҮС-ийг хүртсэн билээ.

Өнөөдөр орой 19:00 цагт эхлэх MGL-1 Холимог тулааны 57 кг жингийн аваргын төлөө салхийг хагалж "Шандас Дожо"-ны тамирчин Ууганбаяр VS Пүрэв эхлүүлнэ.