m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.08 07:54
667
ГЭРЭЛ ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ

 “Гэрэл зураг түүх өгүүлнэ” булангийн энэ удаагийн зочноор дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзан Жамцыг сонгон авлаа. Тэрбээр 1935 оны долдугаар сарын 6-нд Төвдийн Амдо мужийн Такцэр тосгонд ядуу айлын гэрт төрсөн байна. Түүнд Лхам Дондүв нэр өгсөн боловч хожим нь Жамбал Агваан Лувсан Еши Данзан Жамц хэмээн сольсон юм. Далай лам хоёр эгч, дөрвөн ахтай бөгөөд тэдний гурав нь том лам нарын хойд дүрээр тодорчээ.

Өдгөө түүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, тахин шүтдэг бөгөөд Далай ламын ганцхан хүсэл нь биелээгүй байдаг. Түүний төрсөн нутаг Төвд орон Хятадад өөртөө засах орон нэрээр оршдог. Хэдийгээр өөртөө засах орон нэртэй боловч дутуу бөгөөд эх орноо бие даасан тусгаар улс болгохыг хичээсэн ч чадаагүй байгаа. Харин Хятадын зүгээс түүнийг өөр оронд очихыг хааж, боож хаа явсан газар нь түүнд дарамт болдог билээ.

1933 он. XIII Далай лам 57 насандаа таалал төгсөв. /Тайлбарууд нь доод талдаа бий/

1935 оны долдугаар сарын 6.  XIV  Далай лам Төвдийн Амдо мужийн Такцэр тосгонд мэндлэв.

Дээрхийн гэгээнтнийг төрөх үед түүний аав маш хүндээр өвдөөд хэвтэрт байсан бөгөөд ямар нэгэн ид шидээр гэнэт эдгэсэн боловч тухайн үед үүнийг хэн ч анзаарч тоогоогүй аж. Тэрбээр бага байхдаа цүнхэнд хувцсаа цуглуулан чихээд алс хол аялалд явах гэж байгаа мэт "За би Лхас орно, За Лхас орно доо" гэж үглэдэг байсан гэнэ. Мөн ширээний толгойд суулгаж байхыг үргэлж шаарддаг байсан зэрэг үйл явдлыг ирээдүйд агуу их үйл хэрэг бүтээх тухай өөрөө мэдэж байгаагийн зөн билэг гэж ярьцгаадаг байсан бөгөөд энэ нь ч биелсэн билээ.

1939 оны зун ээж аавтайгаа Лхас орохоор явсан. Тэнд очихын тулд гурван сар явжээ. Түүнийг гурван настай байхад нь Далай ламын хойд дүр гэдгийг тодруулсан. Тэрбээр өмнөх Далай ламын эдлэж хэрэглэж байсан зүйлсийг минийх гэж байсан аж. Мөн тэднийд ирсэн лам нарыг таньж байжээ.

1939 он. Бумчин хотын ойролцоо XIV Далай ламыг албан ёсоор тодруулан өргөмжлөв.

1940 оны 2сарын 22 XIV Далай ламыг ширээнд залах баяр ёслол болов. Энэ үеэс даахийг нь үргээж, лам хувцас өмсгөж Жамбал Агваан Лувсан Еши Данзан Жамц нэр өгчээ. Мөн номд суралцаж эхэлсэн.

1950.11.17 Норовлин ордонд Дээрхийн гэгээнтэн Далай ламыг Төвдийн иргэний засгийн тэргүүнээр өргөмжлөх баяр ёслол болов. Тэр дөнгөж 15 настай байлаа.

Далай лам ээжтэйгээ

1950 онд Хятадын дайралтууд эхэлсэн бөгөөд тэрбээр газар хөдлөх шиг мэдрэмжийг авсан. Уг үйл явдал болохоос хоёр өдрийн өмнө Хятадууд Түвдийн хил рүү дайрсан гэсэн мэдээ авчээ. Хятадууд эзлэн түрэмгийлээд байх тэр үед АНУ, Англиас тусламж хүсэхэд АНУ-ын зүгээс туслахаас татгалзсан, Англи улс Хятадын өнгөлзлийг хүлээн зөвшөөрч байжээ.

1954-1955 онд Хятад улсаас бүр мөсөн чөлөөлөхөөр Хятадад айлчлал хийж Мао Цедун, Жоу Эньлай, Жу Дэ, Дэн Сяопин нартай уулзсан байна.

1956-1957 онд Энэтхэгт байж Бурхан багш Будда Джаянтийн мэндэлсний 2500 жилийн ойд оролцжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

1958-1959 он. Далай лам Лхаст шашны сургууль төгсөх шалгалт өгч байх үеэр Хятадуудын улам даварч байгаа харгислалын тухай гунигт мэдээ ирсээр байсан.

Хятадын цэргүүд Төвдийг эзлэх үеэр

1959 он. Хятадын цэргүүд. Лхас дахь Төвдийн ард түмний бослогын эхлэл тавигдав. Гэвч Хятадын цэрэг зэвсгийн хүчинд дийлдэж, харьяанд нь орж, Далай лам Түвдээс дүрвэжээ.

1963 XIV Далай лам Төвдийн ардчилсан үндсэн хуулийн төсвийг танилцуулав

1967 Япон ба Тайландад цагаачлан гарсан цагаас хойшхи анхны айлчлалаа хийв.

1973 онд Барууны орнуудад хийсэн анхны айчлалууд (Итали, Швейцар, Нидерланд, Бельги, Ирланд, Норвеги, Швед, Дани, Их Британи, Баруун Герман, Австри).

1987 оны есдүгээр сарын 21. XIV Далай лам "Төвдийн тухай таван зүйлээс бүрдсэн энх тайвны төлөвлөгөө" хэмээх түүхт баримтыг АНУ-ын Вашингтон хотод АНУ-ын конгрессийн гишүүдийн дунд хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна.

dalai-lama-en-france_443

1988 оны зургадугаар сар XIV Далай лам Францийн Страсбург хотод байрлах Европын парламентын гишүүдийн дунд хэлэлцүүлэхээр Төвдийн ирээдүйн тухай "Страсбургийн дэвшүүлэлт" хэмээх өөр нэг түүхт баримт бичгийг өргөн барив.

1989 оны арванхоёрдугаар сарын 10 XIV  Далай лам энх тайвны Нобелийн шагнал хүртэв. Осло хот, Норвеги.

Тэрбээр Их Сургуулиудын нэрэмжит Хүндэт доктор, Улсын Хүндэт хүн зэрэг их сургуулиудын шагнал болоод Австралийн НҮБ-ын нийгэмлэгийн энх тайвны шагнал, АНУ-ын Конгрессийн алтан медаль, Олон улсын Эрх чөлөөний шагнал, АНУ-ын Амнести Интернэшнлийн нэрэмжит  Гэрэл цацруулагч шагнал гээд 100 гаруй шагнал, хүндэтгэлтэй билээ.


 

Dalai-Lama-in-USC-cap2

 

 

 

 

 

 

1979 он. Жорж Буш, Далай лам нар

Далай лам Монголд олон удаа ирж байсан.

 

Орон орны хүмүүс түүний яриаг чих тавин сонсохоор цугладаг.

 

Хятад дахь Төвд. /Улаанаар тэмдэглэсэн/

Г.Чимэг