m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.08 01:27
139
Е.Төгстөмөр хүү зэрэг тоглолт хийлээ

Шатрын сурагчдын дэлхийн аварга, Азийн аварга, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн мөнгөн медальт Есөнтөмөрийн Төгстөмөр өнгөрсөн бямба гаригт дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдтэй арван ширээнд зэрэг тоглолт хийлээ. Зэрэг тоглолтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол туургатны “Урамтай шатар” холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, МҮБХ-ны дэд тэргүүн, зохиолч, яруу найрагч Д.Данзан, олон улсын их мастер Антон Шомоев (ОХУ) нар баяр хүрэлцэн ирж, Е.Төгстөмөрт их мастер, дэлхийн аварга болохын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлж дурсгалын зүйл гардуулжээ. Зэрэг тоглолтын дүн гарахад FIDE-гийн дэд мастер Е.Төгстөмөр МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзантай тэнцэж , бусдыг нь хожжээ.