Энэ сарын 6-нд Санта Клаус үйлдвэрээ нээлээ. Энэ буяны үйл ажиллагаа нь өнгөрсөн 10 жилийн турш зул сарын баяр бүрээр хувцас болон тоглоом, чихэр шоколад хүүхэд дурлах бүхий л зүйлийг цуглуулж өгдөг юм. Унгарын боломжгүй амьдралтай 300 000 хүүхдэд энэ жил бэлэг өгөхөөр төлөвлөж байна.
боломжгүй амьдралтай 300 000 хүүхдэд энэ жил бэлэг өгөхөөр төлөвлөж байна
Энэ үйлдвэрт тоглоом өгч байгаа хүүхдүүдтэй уулзахад :
"Ядуу хүүхдүүд мөнгө байхгүй ч тэд уншиж бас баярлаж чаддаг учраас би тэдэнд зориулж шоколад болон ном авчирч өгсөн "
" Би ороолт малгай бас тоглоом авчирч өгсөн. Тэд өвлийн турш даарахгүй, миний өгсөн тоглоомоор тоглож баярлаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл зул сарын баяр бол хайрыг мэдрэх аз жаргалын өдөр гэжээ.
Одоо Унгарт хэдэн зуун хүүхэд гэртээ бие засах өрөөгүй, тоггүй цутруу гэрт амьдарч байна. Санта Клаусын үйлдвэр үйлдэрлэл явуулахгүй зөвхөн хүүхдүүдэд туслах, баярлуулах зорилгоор тоглоом, хувцас, чихэр, ном авч бэлэг бэлдэж өгдөг юм.
Үйлдвэрийн ард талд сайн дурын байгууллагын ажилчид бэлгийг боон хайрцаглахад туслаж байна гэж Евронюсийн сурвалжлагч Андри Нажагос мэдээлж байна.
Д.Оюун