m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.08 02:19
535
Г.Эрдэнэтунгалаг охинтойгоо хамт олон ангит кинонд тогложээ

Дуучин Г.Эрдэнэтунгалаг хоолойн чадал, мэргэжлийн чанараараа аль хэдийнээ үзэгчдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн.

Сүүлийн жилүүдэд тэрээр бие галбиртаа анхаарлаа хандуулж гоолиг болсон нь ч олон нийтээс "гайхалтай" хэмээх үнэлгээг авч чадсан билээ. Дуучин бүсгүй маань нэгэн гэнэтийн бэлгийг үзэгчдэд хүргэхээр зэхэж буй талаар бид өмнө мэдээлж байсан.

Тодруулбал, "Дэггүй хөрш" нэртэй олон ангит инээдмийн кинонд өөрөө тоглохоос гадна охиноо ч татан оролцуулжээ.

Анх удаагаа тэд хамтдаа дэлгэцийн бүтээлд тоглосон бөгөөд айлын эрх том охин Хонгорын дүрийг бүтээж байгаа гэнэ. Кино зураг авалт аль хэдийнээ дуусах шатандаа оржээ. Тун удахгүй цэнхэр дэлгэцээр олны хүртээл болох олон ангит киноноос бид өөрсдийн хайртай дуучнаа хэрхэн жүжиглэхийг харах л үлдлээ.