m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.08 04:03
42
АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй

УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан “Төрийн ордон”-д үргэлжилж байна. Тухайлбал АН-ын бүлгийн хуралдаан  дөнгөж сая өндөрлөсөн  бөгөөд  энэ удаа  сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй гэлээ. Учир нь тэд өнөөдрийн хуралдаанаар бүлгийн даргаа өөрчлөх талаараа ярилцсан ч хэнийг намын бүлгийн шинэ даргад томилохоо хараахан шийдээгүй бололтой. Ардчилсан намын зүгээс одоогийн бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшүүлсэн учир бүлгийн шинэ даргыг яаралтай томилох шаардлага үүсч байна.