m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.08 05:50
341
Н.Цогтгэрэл: Дөрвөн сая ам.доллар "Алтан Дорнод Монгол" компанид хамаагүй

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Эн Эр Ай"/NRI/ ХХК-ийн тамга бүхий дөрвөн сая ам. долларын баримтыг дэлгэсэн. Чухам хэн хаанаас, юуны учир шилжүүлсэн талаар олон нийт сонирхсоор байна. Баримтанд дурьдагдсан "Эн Эр Ай"ХХК нь "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболдынх гэдгийг олон нийтийн мэдээлийн хэрэгслээр цацсаар байна. Харин өнөөдөр тус компанийнхан энэ баримтын талаар мэдээлэл хийнэ гэсэн зар тараасан нь олны анхаарал татав.

Уг хуралд "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл оролцов. Тэрбээр компаниа ОХУ-ын иргэн Паушокоос хэрхэн авсан, хэн хэн хөрөнгө нийлүүлсэн, улсад төлөх татварын өр, ажилчдын цалинг нөхөн олгосон гэх мэдээлэл өглөө. Харин олны сонирхоод байгаа "Эн Эр Ай" компаниас шилжүүлсэн дөрвөн сая ам. долларын талаар мэдээлэл өгсөнгүй.

-Олон нийтэд "Алтан Дорнод Монгол" компанийг Паушокоос яаж авсан нь сонин биш. Энэ хуучирсан мэдээлэл. Харин олны анхаарал татаад буй "Эн Эр Ай" ХХК-ийн тамга бүхий дөрвөн сая ам. долларын баримтын учрыг хэлж өгнө үү?

-"Эн Эр Ай" ХХК "Алтан Дорнод Монгол" компанитай ямар ч хамаагүй. Би тэр компанийн талаар мэдээлэл өгөхгүй, мэдээлэл ч байхгүй.

-Та бүхнийг мөнгө угаасан гэх мэдээл тараад байна?

-Т.Ганболд нарын хүмүүсийн тус компанийг худалдан авсан мөнгөны эх үүсвэрийг Хууль зүйн яам, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газар зэрэг газрууд шалгасан. Бүх бичиг баримтыг шалгаж ямар нэгэн хууль зөрчсөн, бохир мөнгөтэй холбоогүй гэдгийг тогтоосон.

-"Эн Эр Ай" ХХК, "Алтан Дорнод Монгол", Т.Ганболд гэдэг гурван субьектийг салгаж ойлгох ямар ч боломжгүй биш үү?

-Ганболд гэдэг хүний компани. Тэр хүн өөрөө энэ талаар мэдээлэл өгөх байх.

-Тэр яагаад өнөөдөр ирсэнгүй вэ?

-Эрүүл мэндийн байдал нь сайнгүй байгаа учир ирээгүй.