Орц:
-4ш өндөг
-300мл наран цэцгийн тос
-2 стакан элсэн чихэр
-2ц/х ваниль
-250г гурил (2 стакан)
-2ц/х сода
-2ц/х хөөлгөгч
-1/2 ц/х давс
-350г үрсэн лууван (3 стакан)
-1 стакан нухсан самар
Кременд:
-100г масло
-200г зөөлөн бяслаг
-2 стакан сахрын пудр
-1ц/х ваниль
-1 стакан нухсан самар
Хийх арга:
1. Шарах шүүгээг 180С-т халаана. Бялууны хэвийг маслоор тосолж гурил цацна.
2. 4 өндөг дээр наран цэцгийн тос, элсэн чихэр, ваниль нэмээд миксердэнэ. Дээрээс нь гурил, сода, хөөлгөгч нэмээд миксердэнэ. Луувангаа үрээд самартайгаа хамт зуурмаг дээрээ нэмээд хутгана. Зуурмагаа хэвэндээ хийгээд шарахад бэлэн болгоно.
3. Шарах шүүгээнд 40-50 минут шарна. Болсны дараа 10 минут амраана. Сайн хөргөсний дараа чимэглэнэ.
4. Крем бэлдэхэд: Масло, бяслаг, ваниль, сахарны пудр нэмээд хөвсгөр болтол нь миксердэнэ. Бэлэн болсон крем дээр нухсан самраа хийгээд хутгана.
5. Бялуугаа чимэглэнэ.