Өнгөрсөн ням гаригт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо болсон ADCC төрлийн Asia & Oceania championship 2014 жиү-жицү бөхийн тэмцээнд манай тамирчид амжилттай оролцоод иржээ. Оны сүүлчийн энэхүү тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан ахлагчтай тамирчид оролцож, гурван медаль хүртсэн байна. Тодруулбал -76 кг-д Нандин-Эрдэнэ, +100 кг-ийн жинд Б.Төгөлдөр нар алт, -100 кг-д Б.Тэмүүлэн мөнгөн медаль тус тус хүртжээ. Ази болон далайн орнуудын тамирчид оролцдог энэ тэмцээн ноднин Японы Токиод болоход манайхан хоёр хүрэл медаль хүртэж байжээ