m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.09 02:30
1894
Төмрөөр баялаг хоол хүнс

Биемахбодид байх нийт төмрийн 60-70% нь цусанд, 10% элгэнд, 8% нь булчинд, 5% араг ясанд, үлдсэн 2% нь бусад эрхтэнүүдэд байрладаг.
Төмрийн өдөр тутмын хэрэгцээ:
Нярай хүүхэд                    6-15мг
1-3 нас                                 15мг
4-10 нас                               10мг
10-12 нас                             12мг
12-18 нас                             18мг
18аас дээш                          10 мг
Насанд хүрсэн эр               10 мг
Насанд хүрсэн эм              15 мг
55 дээш болон жирэмсэн,
хөхүүл эхчүүд                   18м

1.    Хатаасан ургамал
Эрт үеээс ургамлыг хатаан эмчилгээний зорилгоор хэрэглэж иржээ. Төмрийн агууламжаар бусад хүнстэй харьцуулашгүй их хэмжээгээр агуулдаг байна. Ялангуяа 100 гх хатаасан ганга 124 мг буюу өдөрт авбал зохих хэмжэээнээс 6,87 (687%) дахин ихээр агуулдаг. Өөрөөр хэлбэл нэг хоолны халбага хатаасан ганга таны өдрийн хэрэгцээний 21%-ийг хангадаг байна.
Хатаасан яншуй өдрийн хэрэгцээний 11% (хоолны халбагаар)
Хатаасан гаа, гаат батраш өдрийн хэрэгцээний 10% (хоолны халбагаар)
Хар перц, Хатаасан хахуун, гоньдны үр, таримал гоньд, лаврын навч, хатаасан гаат өвс, грек чирэгийн үр, розмарин  нь өдрийн хэрэгцээний 5% (хоолны халбагаар)

2.    Нунтаг какоа болон шоколад
100гр цэвэр нунтаг какоа (какоаны тослог, сүү, сахар ороогүй) 36мг төмөр агуулах бөгөөд энэ хэмжээ нь өдрийн хэрэгцээг 200%-аар хангах боломжтой.
Нэг хоолны халбага нунтаг какоа 1,8 мг төмөр буюу өдрийн хэрэгцээний 10%
Чихэрийн хольцгүй шоколад (100г) – 17,4 буюу өдрийн хэрэгцээний 97%
Чихэрний хольцтой сүүтэй шоколад (100г) – 2,4 буюу өдрийн хэрэгцээний 13%

3.    Элэг
Нугасны элэг 100г-30,5мг буюу өдрийн хэрэгцээний 170%
Гахайн элэг 100г-17,9мг буюу өдрийн хэрэгцээний 100%
Тахианы элэг 100г-өдрийн хэрэгцээний 72%
Цацагт хяруул элэг 100г-өдрийн хэрэгцээний 67%
Хонины элэг 100г-өдрийн хэрэгцээний 57%
Үхрийн элэг 100г -өдрийн хэрэгцээний 36%

4.    Далайн амьтад
Далайн зөөлөн биетүүдийг түүхий,жигних, хуурах, хатаах, зутан шөл маягаар хэрэглэх боломжтой. Тэр дундаа хоёр далавчит дун -100г  -27мг буюу өдрийн хэрэгцээний 150%
хясаа -100г  -12мг буюу өдрийн хэрэгцээний 67%

5.    Түрс
Түрс нь харьцангуй олдоц ихтэй, төмрийн агууламж өндөр, худалдан авах боломжтой бүтээгдэхүүний нэг. 100г  түрсэнд -11,9 мг буюу өдрийн хэрэгцээний 66% агуулагддаг.

6. Наранцэцгийн үр
Наранцэцгийн үр нь төмрөөс гадна Е витамин, тиамин, магнийг их хэмжээгээр агуулдаг.
100г наранцэцгийн үрд -5.3 мг буюу өдрийн хэрэгцээний 29%

7.  Хатаасан чангаанз

Төмрөөс гадна А витамин, калигаар баялаг бүтээгдэхүүнд тооцогддог.
100г  чангаанзад -7.5 мг буюу өдрийн хэрэгцээний 42%