Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын 2014 оны үйл ажиллагааг 90.05 хувь буюу “А” гэж үнэллээ. Энэхүү хуралдаанаар өнгөрсөн онд зохион байгуулсан ажлууд болон бүтээн байгуулалтын ажлын үр дүн, ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, ирэх оны хөрөнгө оруулалт, хийх ажлаа төлөвлөлөө.
Дорноговь аймаг нь Монгол Улсын хөгжлийн үүд хаалга болж хөгжлийн гарцыг тодорхойлж буй энэхүү цаг үед их бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, амжилт бүтээлээр дүүрэн 2014 оныг үдэж байна. Өнгөрч буй 2014 онд эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг томоохон салбаруудад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж иргэдийн ая тухтай амьдарч, хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлсэн.
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын 2014 оны үйл ажиллагааг 90.05 хувь буюу “А” гэж үнэллээ.
Тухайлбал иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс орчин үеийн иж бүрэн оношлогооны төв, хүүхдийн сурч боловсрох орчинг нэмэгдүүлэх зорилгоор шинэ сургууль, цэцэрлэгүүдийг ашиглалтанд оруулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар Сайншанд сумын цэвэр, бохир ус, дулааны магистрал шугамыг өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ. Дорноговь аймаг Шизүока муж хооронд байгуулсан ах дүү найрамдалт харилцааны 3 жилийн ой тохиож 70 сурагч, 28 бизнес эрхлэгч, 6 багш тухайн улсын түүх соёлтой танилцан, туршлага судаллаа. Мөн аймгийн хэмжээнд 2014 оны жилийн эцсийн байдлаар 539 айлын 14 орон сууц ашиглалтанд орсон гэх мэт олон ажлуудыг бүтээн байгуулсан байна.