m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.09 07:39
563
Ж.Цогт: Монгол орны хувьд цаг агаарын процесс тогтохгүй байна

Нийслэлчүүд нэвсийсэн цав цагаан цас хэзээ орох бол хэмээн хүлээж байгаа билээ. Өнөөдрийн хувьд Улаанбаатар хотод бага зэргийн цас хаялав. Өнгөрсөн сарын байдлаар нийт нутгийн 30 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй буюу 1-5 см зузаан цастай байна гэсэн цаг агаарын дүн гарсан. Тэгвэл өчигдөр Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар 4-7 мм зузаан цас оржээ. Ус цаг, уур орчны хүрээлэнгийн Урьдчилан мэдээллэх секторын эрхлэгч Ж.Цогтоос зарим зүйлийг тодруулсан юм.

Уур амьсгалийн өөрчлөлт гэхээсээ илүү Монгол орны хувьд өвлийн цаг агаарын процесс тогтохгүй байна.

-Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цасны зузаан хэдэн см байна вэ?

-Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Эрдэнэбулган сум, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгийн Цагааннуур суманд 10-16 см зузаан цас тогтсон байна. Энэ долоо хоногийн сүүлчээр бага зэргийн цас орох төлөвтэй байгаа. Энэ жил харьцангуй дулаахан байгаа нь орсон бага зэргийн цасаа хайлуулчаад байна. Гол мөрөнд мөсөн хучлага үүссэн боловч мөс цөмрөх аюул учирч болзошгүй.

-Ер нь нийт нутгаар хэзээнээс хүйтэрч, цас орох төлөвтэй байна вэ?

-Өвлийн сар гараад дөнгөж арав хэд хонож байна. Иймд өвлийн сар дуусах болоогүй учраас цаг агаарын өөрчлөлт явагдана. Гэхдээ энэ жилийн хувьд намрын процес удаан үргэлжилсэн тул өвлийн улиралд салхи шуургатай байхын дохио юм. Энэ сарын 13, 14-нд харьцангуй хүйтрэх төлөвтэй байна. Гэхдээ удаан үргэлжлэхгүй байх. Ирэх сарын дундуур агаарын темпаратурт нэлээд өөрчлөлт гарч магадгүй. Өвөл оройтвол  хавар удаан үргэлжилж магадлалтай байдаг.

Гол мөрөнд мөсөн хучлага үүссэн боловч мөс цөмрөх аюул учирч болзошгүй.

-Монгол орны нийт нутгаар дулаахан байгаа нь дэлхийн цаг уурын дулааралтай холбоотой юу?

-Ер нь бол тийм. Гэхдээ дулаарч байгаа тохиолдолд тунадас нэмэгдэх ёстой. Уур амьсгалийн өөрчлөлт гэхээсээ илүү Монгол орны хувьд өвлийн цаг агаарын процесс тогтохгүй байна. Өдийд Уралын нуруун дээгүүр их даралтын орон үүсэж, манай нутаг хойноосоо урсгалтай өндрийн пронтын бүсийн ард гарчихсан хүйтэн сэрүүн байдаг үе. Энэ жилийн хувьд манай оронд энэ процесс тогтож өгөхгүй байна. 

Энэ сарын 13, 14-нд харьцангуй хүйтрэх төлөвтэй байна. Гэхдээ удаан үргэлжлэхгүй байх