m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.09 08:25
148
Уран нугараач Э.Лхагва-Очир модерн бүтээл туурвина

Соёлын тэргүүний ажилтан, уран нугараач Э.Лхагва-Очир шинэ уран бүтээл хийхээр болжээ. Тэрбээр он гарсны дараахан модерн чиглэлийн тоглолтоо үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж байгаа аж.

Түүний тоглолт циркийн урлагийг бүжиг, дуутай хослуулсан мюзикл хэлбэртэй байх бөгөөд залууст зориулсан бүтээл юм байна. Э.Лхагва-Очир мөн кино урлагт хүчээ сорьж байгаа гэнэ. Өнгөрсөн онд СИТИ дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн тэрбээр “Мөрдөгч”, “Тэнгри” зэрэг кинонд дүр бүтээхийн зэрэгцээ “Боловсрол суваг” телевизийн “Гэр бүл” хэмээх олон ангит кинонд тоглож байгаа юм байна.