Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг иргэд хэрэглээд хэдийнэ нэг жил өнгөрчээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан энэ үйлчилгээнд олон нийт талархалтай хандаж байгаа.
Тус ТҮЦ машинаас төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, лавлагаа болон оршин суугаа хаяг, гэрлэлтийн бүртгэл, тодорхойлолт зэрэг зургаан төрлийн материал шууд авч шуурхай үйлчлүүлж байгаа нь иргэдийн талархалыг хүлээгээд байгаа юм.
Анх Нийслэлд 17 ТҮЦ машин байрлуулж байсан бол одоо 59 ТҮЦ машинтай болжээ. Мөн хөдөө орон нутагт ч ТҮЦ машины үйлчилгээ нэвтрээд байна. Нэг ТҮЦ машинаар өдөрт дунджаар 50 гаруй хүн үйлчлүүлдэг тоо гарчээ. Харин үйлчилгээний хөлс нь хувийн компанийн данс руу орж байсныг АТГ илрүүлжээ. Тухайлбал, "Ньюсоник", "Аствишн" ХХК-уудад мөнгө нь төвлөрч байсныг болиулах арга хэмжээ авчээ. Ийнхүү үйлчилгээний төлбөрт хуримтлагдсан мөнгийг "Үндэсний Дата төв" УТҮГ-т шилжүүлсэн байна.
ТҮЦ машины үйлчилгээний хөлс нь хувийн компанийн данс руу орж байсныг АТГ илрүүлжээ.