m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.10 01:07
3591
Котлет хийх арга

Үхрийн махыг махны машинаар жижиглэнэ. 1 цайны халбага давс, 1/2 цайны халбага хар перц хүсвэл сармисны ханд хийж амтлаарай.


Төмсийг хальслахгүйгээр угааж цэвэрлээд хүйтэн усанд хийгээд 1/2 цайны халбага давс хийж буцалгах ба төмсийг сэрээгээр зоож болсон эсэхийг шалгахад зөөлөрсөн байна. Ойролцоогоор 25-30 минут дунд зэргийн гал дээр зөөлөн буцалгана. Хальстай нь чанаснаар төмс амин дэмээр баялаг болдог.

 Сонгиныг жижиглэн хэрчинэ. Үрж жижиглэж ч болно.

 

Ингээд чанаж болгосон төмсөө хальслаад сонгинотой хольж сайтар нухаж хутгаад төмсний нухаш болгоорой. Уг зурган дээр нухагч машин ашиглаж үрж нухсан байгаа. Та гараараа сайтар нухаж хольж болно.

 Холигч машинд шанцай, гоньд, давс, перц хүсвэл нунтаг халуун чинжүү хийнэ.

  Дээрээс нь өндгийг хагалж хийгээд миксэрдэнэ.

 Үүний дараа сонгинотой төмсний нухшаа хийж сайтар миксэрдээрэй.

 Машиндаж амталсан үхрийн махыг нэмж хийгээд бүх орц нягтран холилдтол сайтар миксэрдээрэй.

 Ингээд котлетны шарах хэмжээгээр хэсэглэн авч гараараа бөөрөнхийлнө.

Бөөрөнхийлсөн махыг хавтгай хэлбэрт оруулна. Хэт зузаан болон хэт нимгэн байж болохгүй шүү. Котлет бүр ижил хэмжээтэй байх хэрэгтэй. Шарах явцад жигд болдог.

 Ингээд талх эсвэл нарийн боовны үйрмэг, нунтагт махыг хоёр талаар нь хийж сайтар наалдуулаарай.

 Ингэж хийсэн котлетыг идэхэд зөөлөн атлаа шаржигнуур, амттай сайхан болдог. Хүсвэл энэ алхмыг хийхгүй ч байсан болно.

 Хайруулын тавганд котлетыг шарах хэмжээний тос хийж (Ургамлын тос, оливын тос аль нь ч болно.) 165-175С хэмд халаагаад шарна.

Бор, шаргал өнгөтэй болонгуут нөгөө талаар нь эргүүлэн шараарай. Шаардлагатай бол тосыг нэмж шараарай.

Шарагдаж болсон котлетыг гаргахдаа тосыг хутгуураар сайн шүүгээд цаасан дээр гаргаж тавиад тосыг нь шингээж авахыг зөвлөж байна. Дээрх дарааллаар бүх котлетийг шарна.