НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 30 жилийн ойд зориулж “Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилт Монгол Улсад” онол, практикийн бага хурлыг зохион байгуулахаар болжээ.
Хурлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл байгууллага хамтран энэ сарын 11-нд зохион байгуулах юм. Тус бага хуралд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл, хүний эрхийн судлаачид оролцоно.
Энэ үеэр “НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл, Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол улсад өгсөн зөвлөмж, түүний тайлагналт”, “Эрүү шүүлттэй тэмцэж буй дэлхийн чиг хандлага”, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдаж буй асуудал ба бие даасан, хараат бус байгууллага”, “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх автомашин, тусгай хэрэгслийг олон нийтэд танилцуулах ажиллагаа” зэрэг олон сэдвээр холбогдох байгууллагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэх ажээ.