m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.10 07:55
458
Кино сонин-Single Ladies

"U Film"-ийн анхны уран бүтээл “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны киног "Кино сонин" буландаа онцолж байна. Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, “Х ТҮЦ” продакшины жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нар тоглохын зэрэгцээ жүжигчин Т.Билгүүн, Н.Ялалт, Т.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа нарын чадварлаг уран бүтээлчид оролцжээ. 

U film, Bondooloi film, “Миеэгомбо” кино компанийн хамтран бүтээсэн энэхүү кинонд царай зүс сайтай, ажил хөдөлмөр эрхэлдэг, мэдлэг чадвартай хэдий ч нөхөргүй гурван бүсгүй өөр өөрийн сэтгэлд нийцэх ханиа хайж ганц бие байхын зовлон бэрхшээлээ хоорондоо ярилцан сэтгэлээ уудалдаг байна. нэгэн удаа мөн ингэж сууж байгаад овжин нэгэнд ашиглуулан ихээхэн адал явдалтай учирч байгаагаар үйл явдал өрнөнө. Хэдий мэдлэг чадвар эд хөрөнгө байгаад хань нөхөр гэдэг амьдралд үргэлж дутагддаг. Сайхан төрсөн, нөхөргүй гэдгээрээ бусад гэр бүлтэй эмэгтэйчүүдэд ад үзэгдэн буруу ойлголт төрүүлэх нь ганц бие бүсгүй хүний сэтгэлийг хамгийн ихээр шархлуулдгийг кинонд өгүүлнэ.

Өнөөгийн нийгэмд ихээр ажиглагдах болсон төгс төгөлдөр ганц бие эмэгтэйчүүдийн сэтгэлийн ганцаардал, орчин цагийн эмэгтэйчүүдэд гэр бүлээ авч явдаг нөхөр биш зүгээр л бэлгэ тэмдэг нөхөр байсан ч хангалттай гэдгийг, хувь заяаг хүчээр хайж олох боломжгүй зэрэг өнөөгийн нийгэмд тулгараад байгаа амьдралын нарийн ээдрээт явдлыг энэхүү киноны гурван өөр насны эмэгтэйчүүдээр төлөөлүүлэн гаргажээ.