Казахстаны Алматы хотноо зохиогдсон чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тус хотын дарга А.Есимов мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Асашёорюүг хүлээн авч уулзжээ. Тус уулзалтын үеэр хотын дарга А.Есимов Казахстанд сүмо бөх хөгжүүлэхэд их аварга Асашёорюүг туслахыг хүссэн байна. Тэрээр "Манай хот спортын түүхэн уламжлалтай хот билээ. Бид спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьдаг. Бөхийн уламжлалтай Казахстанд сумо бөхийн дугуйлан олноор нээхийг бид хүсэж байна" хэмээжээ. Их аварга Д.Дагвадорж “Нэгэн цагт миний барилдаанаар дэлхий дахин Монголыг мэддэг болсон. Би өөрийн мэдлэг чадвараа Казахстаны сүмочидтой харамгүй хуваалцах болно. Танай улс бөхийн баялаг уламжлалтай учраас энэ спортоор өндөр амжилт гаргах боломжтой" гэсэн байна.