Нийслэлийн прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийнхэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Мааньт” дахь хорих 415 дугаар ангид ял эдэлж байгаа ялтнуудын харуул хамгаалалт болон ялтанд үзлэг нэгжлэг хийх ажиллагаа, ял эдлэлтийн байдлыг газар дээр нь очиж шалгасан байна.
Шалгалтаар тус анги нь үзлэг, нэгжлэгийг шаардлагын түвшинд хийдэггүй, үзлэг, нэгжлэгээр хураан авсан эд зүйлийг зохих журмын дагуу шийдвэрлэдэггүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажил хангалтгүй, гар утасны зөрчил ихтэй, хорих ангийн хориотой бүсийг зохих журмын дагуу байгуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Илэрсэн зөрчил дутагдлын талаар тус хорих ангийн бие бүрэлдэхүүнийг оролцуулан хурал хийж хойшид анхаарч ажиллах ажлуудын талаар тодорхой үүрэг чиглэл өгч ажиллажээ.
Мөн шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Шалгалтын явцад Төв аймгийн Баян сум дахь “Согтууруулах, мансуурах донтой этгээдийг эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар”-ын үйл ажиллагаатай танилцсан байна.