m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.11 05:47
2511
Жимсний салат хийх арга

Орц:

* 2 ш шар алим (Ginger Gold эсвэл Fuji байвал сайн)
* 1 ш улаан алим (Red Delicious)
* 3 амны халбага  алимны цуу
* 1 стакан майонез
* 1 чимх давс
* хар перец
* 3/4 стакан хушга, бяцалсан
* 1 стакан шар үзэм
* 2 амттаны халбага карри
* 2 гожгор celery, нимгэлэн хэрчсэн
* 1/3 стакан шинэхэн гаа, давхарлаж ороогоод хэрчсэн
* 1/2 ш улаан сонгино, маш нимгэн хэрчсэн
* 1 ш салатны навч (romaine lettuce)

1. Алимаа угаагаад 4 хуваана. Үрийг нь гэртэй нь аваад алимаа хальстай нь үмхний хэмжээтэй (bite size) хэрчинэ.
2. Томхон шилэн саванд хэрчиж бэлтгэсэн алимаа алимны цуутайгаа холино. Майонезаа нэмээд хутгана. Давс перецээр амтлана.
3. Хушга, үзэм, celery, гаа, улаан сонгино, карригаа нэмнэ. Нийцтэл нь хутгана.
4. Амттануудыг нийцүүлэхийн тулд хамгийн багадаа 1 цаг хөргөгчинд байлгана.
5. Гаргаж ирээд навч дэвссэн тавган дээр тавиж сервислэнэ.