Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ өнгөрсөн сард 5267.8 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5708.3 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 440.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Мөн татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 131.8 тэрбум төгрөг буюу 3.0 хувиар нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 11.6 тэрбум төгрөг буюу 1.2 хувь, үүнээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 33.4 тэрбум төгрөг буюу 6.0 хувь, гадаад худалдааны татварын орлого 19.0 тэрбум төгрөг буюу 5.5 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 18.5 тэрбум төгрөг буюу 1.1 хувиар буурсан хэдий ч нийгийн даатгалын шимтгэлийн орлого 102.5 тэрбум төгрөг буюу 13.6 хувь, бусад татварын орлого 71.6 тэрбум төгрөг буюу 11.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн аж.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай гарчээ
Харин улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5708.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 580.7 тэрбум төгрөг буюу 11.3 хувиар нэмэгдэхэд эргэж төлөгдөх цэвэр зээл 103.7 тэрбум төгрөг буюу 78.2 хувиар буурсан хэдий ч татаас, шилжүүлгийн зардал 227.9 тэрбум төгрөг буюу 13.7 хувь, бараа, үйлчилгээний зардал 191.7 тэрбум төгрөг буюу 9.3 хувь, зээлийн үйлчилгээний төлбөрийн зардал 181.1 тэрбум төгрөг буюу 2.1 дахин, хөрөнгийн зардал 83.7 тэрбум төгрөг буюу 7.7 хувир өссөн нь голоолсон гэж холбогдох албанаас онцолсон байна.