Цэцгийн тоо
Хэн нэгэнд цэцэг бэлэглэхдээ 1, 3 ,5 гэсэн сондгой тоогоор боодог ба амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна. Харин 2 ба 4-р боосон цэцгийн баглаа өгч болохгүйг анхаараарай.
- 1 цэцэг – Чи зөвхөн минийх
- 3 цэцэг – Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
- 5 цэцэг – Би чамд хайртай
- 7 цэцэг – Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
- 9 цэцэг – Би чамайг найзаа гэж боддог.
- 10 цэцэг – Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
- 11 цэцэг – Чи миний анд нөхөр
- 12 цэцэг – Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
- 13 цэцэг – Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
- 14 цэцэг – Чи надад байгаа бүх юм
- 15 цэцэг – Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?
Цэцгийн өнгө
- Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. Тухайлбал:
- Цагаан цэцэг – гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
- Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
- Ягаан цэцэг – хайр дурлалыг
- Хурц тод улаан цэцэг – хайр дурлалдаа шатаж байгааг
- Цэнхэр цэцэг – үнэнч сэтгэлийг
- Ягаан болон нил ягаан цэцэг – энх тайван, итгэлцлийг
- Хар цэцэг – үхлийг бэлэгддэг байна.