“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдсаны улмаас нэгэн рүүгээ буцлам халуун ус цацаж гэмтээсэн хэрэг гарсан. Харин түүнд анхан шатны шүүх хурлаас Ц.Алдармаад долоон жилийн ял оноосон юм.
Шүүх хурлын дараа Д.Оюунтуул БНСУ руу хагалгаанд орохоор явж, Ц.Алдармаа Хорих 461 дүгээр ангидаа үргэлжлүүлэн хоригдсон.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ц.Алдармаа батлан даалтад гарчээ. Тэрээр өнөөдөр өөрийн фэйсбүүкдээ “Өнгөрсөн намтар нь цэвэр хүн хаана ч байхгүй, олон удаа ноороглуулж байж л сайн зохиол төрдөг..” хэмээн бичжээ. Батлан даалтанд гарсан эсэхийг хоёр өмгөөлөгч болох Б.Дашдорж болон Н.Мандах нартай холбогдож тодруулахад үгүйсгэсэнгүй. Хуулиндаа ял эдэлж байгаа тохиолдолд батлан даалтанд гарах боломжгүй байдаг аж.
Батлан даалтанд гарсан эсэхийг өмгөөлөгчдөөс нь тодруулахад үгүйсгэсэн хариу өгсөнгүй.