Газарзүйн агуу нээлт хийгчдийн эрин үеийн гол төлөөлөгч, Португал болон Исданий далайчин Христофор Колумб чухам хэзээ төрсөн нь одоо хүртэл тодорхойгүй байдаг юм. Түүний нэрийг Кристофоро Коломбо, Кристобаль Колон гэдэг байсан ч байж магадгүй. Түүнийг Педро Скотто гэдэг шотландаас гаралтай хүн байсан гэх судлаачид ч байдаг ажээ. Энэ бүх цуурхлаас жинхэнэ үнэнийг олохын тулд ДНК-ийн шинжилгээ хийж байсан удаатай. Тэрээр Генуэс гаралтай дэлгүүрийн эзний хүү байсан гэсэн таамаглал бий. Залуу хүү Христофор Англи, Мадерн болон Гвин рүү худалдааны усан онгоцны багт багтсан аялсан юм.
Колумб 1479 аялсан юм. колумб 1479 онд Мадерийн ойролцоох арлын эртний захирагч Порто Сантогийн охин Фелиша Перестрелло де Монистой хуримаа хийжээ. Гэсэн ч Фелиппаг нас барсаны дараа өнчин охин Беатриз барсаны дараа өнчин охин Беатриз Энрикютэй гэрлэсэн бөгөөд хожим Беатриз болон түүнээс гарсан 2 хүүдээ өмч хөрөнгөтэй холбоотой маргаан үлдээсэн гэдэг. Тэрээр Энэтхэг рүү явах замыг нээхээр мөрөөдөж, уг аялалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ивээн тэтгэгч хайж байв. 1492 онд Испанийн хатан хаан Изабелла түүний энэ санааг дэмжин, ивээн тэтгэхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хатан хаан Колумбад Их адмиралийн нэрэмжит цол хэргэм хүртээж, шинээр нээсэн улсын хэргэм зэрэгтэн болгож, олзны 10%-ыг өгөхөөр амлав. Ийнхүү 1492 оны аравдугаар сарын 12-ны өдрийг Америк тивийг нээсэн өдөр болгож зарласан бөгөөд Колумб Гуанахани арал дээр анх гзаардсан нь Сан Сальвадор гэж нэрлэгджээ. Үүнээс гадна Колумб Куба болон Гаити улсуудыг нээсэн юм. Тэрээр хоёр дахь аялалдаа 1493 оны есдүгээр сарын 25-ны өдөр хөдөлжээ. Энэ удаад Колумб, Доминики, Мария-Галанте, Гваделупа, Антигуа, Пуэрто-Гваделупа, Антигуа, Пуэрто-Рико болон Ямайкаг нээлээ. Мөн Ориноко голын талаас буюу Америк тивд урд талаар нь хүрч болохыг нээж, Тринидад арлыг олов. Дараа нь Гаитид очиж өөрийн хүү Диегог арал дээрх хатан хааны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилон үлдээжээ.
Тэр бас 1498 онд Ногоон Арал болон Венесуэль улсыг нээсэн байна. Удалгүй Санта-Доминод асуудал үүссэн тухай мэдээ хатан хааны чихэнд хүрч эхэлсэн бөгөөд улмаар 1500 оны зургадугаар сард Колумб болон түүний хүүг баривчлуулан Испанид авч ирэхээр ордны төлөөлөгчийг илгээжээ. Гэсэн ч Колумб цагаатгагдаж, хаан хатан хоёрын ивээлд эргэн орсон байна. Үүний ачаар 1502 онд Колумб Америк тив рүү дөрөв дэх удаагийн аяллаа хийсэн юм. Тэр үед Васко да Гама Африк тивийг тойроод Энэтхэг хүрэх замыг нээчихсэн байв. Колумб баруун зүг аялах нь илүү хурдан бас аюулгүй гэдгийг батлахыг хүсч байлаа. Энэ удаад тэрээр Хондурасын эрэг болон Никарагуан зүүн эрэгт хүсч очсон юм. Тэнд тэрээр “баян чинээллэг хаант улс (тэр нь Майячууд эсвэл инкийн хаант улс байх магадлалтай)” болон “Их тэнгис (Номхон далай)”-ийн тухай сонссон ч тэнд хүрэх замыг олж чадаагүй билээ.
Колумб буцаж ирсэнийхээ дараа хааны ордонд очиж, аяллынхаа тухай ярих гэсэн боловч тэнд түүнийг хүлээж аваагүй юм. Христофор аажмаар хааны ивээлд багтахаа больж, мартагдаж эхэлсэн бөгөөд сүүлчийн аяллаас ирсэнийхээ 2 жилийн дараа Валладелид чимээгүйхэн нас нөгчсөн гэдэг. Тэр хэдийгээр өөрийг нь Америкт оршуулахыг хүсэж байсан ч, түүний шарилыг нас барсан газар нь 3 жил байлгаж байгаад Севили рүү шилжүүлсэн байна. Харин 1537 онд Колмубын чандартай авсыг Доминик дахь Санто-Домингогын сүм рүү шилжүүлжээ.