m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.13 12:57
292
Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч, Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүнтэй хамтын ажиллагаагаа үзэглэлээ

“Алтанбулаг”  худалдааны  чөлөөт  бүсийн  Захирагчийн ажлын  алба  нь  Засгийн  газрын  бодлого,  үйл  ажиллагааны  мөрийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.
Чөлөөт бүсийн зорилго нь эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлэн хөрөнгө оруулагчдыг татах замаар гадаад худалдааг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх, улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд оршино.  "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын шинэ жилийн цэнгүүн гадна дотнын зочид төлөөлөгчтэй , сонгодог хөгжим эгшиглэсэн тансаг болж байна. Тус цэнгүүний үеэр Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч Ч.Чимэдсүрэн, Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүн "Барс" группийн  ерөнхийлөгч  Ч.Амарбаатар нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсанаар албан ёсоор үйл ажиллагаа эхэлсэн юм.

"Алтанбулаг" худалдааны  чөлөөт бүсийн Захирагч Ч.Чимэдсүрэн 

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь олон улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөр юм. Ингэснээр бизнесийн хөрөнгө оруулагчид хамтран ажиллаж, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн худалдааны чөлөөт бүс болж, илүү хөгжих дэвших боломж бололцоо бүрдэж байна. Ингэхийн тулд нэн түрүүнд тогтвортой эрх зүйн орчинтой байх ёстой. Удахгүй болох УИХ-ын чуулганаар чөлөөт бүсийн шинэчилсэн найруулга, чөлөөт бүсийн тусгай хуулийн хэрэгжилт, зохицуулалтууд хэлэлцэж батлагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Хөрөнгө оруулагчдын анхаардаг гол зүйл бол эрх зүйн орчны бодлогыг тодорхой болгоход чиглэгддэг. Ирэх онд чөлөөт бүс нь хамгийн багадаа 3.0 сая ам.долларын төсвийн орлогыг улсын төсөвт оруулж, тэр хэмжээний хөрөнгийг хуримтлуулах боломжтой гэсэн мэдэгдлийг Сангийн яам болон Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хэмжээний мөнгийг олохын тулд Захирагчийн ажлын албан болон Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтран ажиллана.

 

Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүн "Барс " группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатар 

Юуны түрүүнд хөрөнгө оруулагчдынхаа хөрөнгийг хамгаалах асуудал дээр анхаарч ажиллах болно. Ер нь төрөөс хийгдэж буй хөрөнгө оруулалтууд хязгаарлагдмал байхад түүнийг оновчтой зөв зарцуулах шаардлагатай байгаа. Нэг км замыг хатуу хучилттай хийсэн нь дээр үү эсвэл 7-10 км замын даланг барьсан нь дээр үү. Дэд бүтцийн томоохон ажлууд хийгдсэн боловч ашиглалтад орсон нь цөөн байгаа. Үүнд хөрөнгө оруулагчид анхаарч ажиллах болно.

Ингэхийн тулд чөлөөт бүс өөрөө тогтмол үйл ажиллагаагаа явуулах нь нэн тэргүүний асуудал болоод байна. Мөнгө олох асуудал тийм ч чухал биш. Гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан одоог хүртэл тогтсон ажиллагаанд ороогүй байна. Тиймээс алдаж байгаа хугацаагаа хурдтайгаар нөхөж ажиллах шаардлагатай гэж үзэж байна .