m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.15 04:11
348
Ажил дээрээ хийх дасгал

Суугаа ажил эрхэлснээр цалинтай болох хэдий ч, эрүүл мэндээр хохирч мэднэ. Тэгвэл оффисын ажлаас тур ч болов хөндийрч, өөртөө 5 минутыг зориулаарай. Өдөрт 2-3 удаа дараах офисын дасгалыг хийгээд үзээрэй. Энэ бол маш амархан, цусны эргэлтийг сайжруулахад чиглэгдсэн дасгалууд юм. Хамгийн гол нь дасгалуудыг ар араас нь амсхийхгүйгээр хийх нь чухал юм шүү. Булчин чангалах дасгал (мөр, цээжний булчин)



 

  • Ширээний ард сууж байхдаа нуруугаа тэгшлээд, гараа тохойгоор нь тэгш өнцөг үүсгэн бариад, гарынхаа алгыг ширээний тавцанг өргөх гэж байгаа мэт байрлуулна.
  • Ширээг шалнаас хөндийрүүлэх гэж байгаа мэт булчингаа чангалаарай.
  • Энэ байрлалыг 10-15 секунд бариарай.
  • Нурууны сунгалтын дасгал

 


 

  • Сандалны ирмэг дээр суугаад хөлөө нийлүүлээрэй. Урагш тонгойж, хоёр гараараа гуяа тэврээрэй. Толгойгоо доош бөхийлгөөд нуруугаа дугуйруулаарай.
  • Одоо гараа салгалгүйгээр дээш тэмүүлэх мэт нурууны булчинг сунгаарай.
  • Энэ байрлалыг 20-30 секунд барина.