Дашчойлон хийдийн хамба лам тэргүүтэй хамт олон есөн сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг зулын 25 хэмээн хүндэтгэж ирсэн энэхүү сайн өдөр ГССҮТ-д хандивлах үйл ажиллагаагаа өнөөдөр боллоо.
Сүүлийн үед осол гэмтэл их нэмэгдэх болсон. Эмнэлгийн байгууллагын төсөв хэцүүхэн байгаа энэ үед есөн сая төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай ясны мэс заслын багажийг хандивлаж байгаа явдал нь маш том нэмэр болж байгааг тус эмнэлгийнхэн онцолж байв.
Эдгээр ясны суурь багаж герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд насан туршийн баталгаатайгаараа онцлогтой аж.