Орц: Лууван, сонгино, бууцай, пүнтүүз, сое соус, гүнжидийн тос, элсэн чихэр, сармис
Алхам 1
Хайруулын тавгандаа тос хийгээд сонгиноо хуурна.
Алхам 2
Дээрээс нь нимгэн нарийхан хэрчсэн луувангаа бас нэмж шарна.
Алхам 3
Мөн амтат чинжүүгээ нарийн хэрчээд мөөгтэй хамт дээрээс нь нэмж хуурна.
Алхам 4
Пүнтүүзээ чанаж буцалгаад усыг нь шүүж 5-7 мин амраана.
Алхам 5
Бууцайгаа цэвэрлээд илүүдэлийг нь авч хаяна.
Алхам 6
Бууцайгаа угаагаад усанд буцалгаад усыг нь шүүж бага зэрэг гүнжидийн тос нэмж хутгаж базна.
Алхам 7
Сое соус буюу канжан цуу 7 халбага, 3 халбага элсэн чихэр, нухсан сармис 1 халбага хайруулын тавгандаа хийж хутгаад бага зэрэг буцалгаарай.
Алхам 8
Буцалж байгаа соусан дээрээ өмнө бэлдсэн бүх орцоо нэмж хийгээд сайтар хутгана. Дээрээс нь бага зэрэг гүнжидийн тос нэмж болно. Хэрэв махтай идэх бол махаа тусад нь хуураад нэмээд хутгачихна.