Өвөрхангай аймгийнхан энэ жилээс оны шилдэгээ тодруулах "Алтан соёмбо" арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал С.Далхаасүрэнгээс энэ талаар тодрууллаа.
-Танай аймгийн олон холбоо нийслэлд байдаг юм билээ. Тэд нэгдээд ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа юу?
--Тийм ээ. Манай аймгийн залуучууд, эмэгтэйчүүд, оюутнуудын ТББ-ууд холбоод маань жил бүр тус тусдаа шинэ жилийн баяраа тэмдэглэн, оны шилдгүүдээ шалгаруулж, олон арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Харин энэ жилээс эдгээр ТББ-ууд маань нэгдэн нутгийн зөвлөлийнхөө удирдлаган дор "Алтан соёмбо-2014" хүндэтгэлийн үйл ажиллагаа best of uvurkhangai шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна.
-Ямар ямар салбарын шилдгүүдээ шалгаруулах вэ?
-Нийт зургаан хүнийг шилдгээр шалгаруулж Алтан соёмбо гардуулна, Үүнд Улс төр, бизнес, соёл урлаг, спорт, оны онцлох залуу болон аймгийн шилдэг менежер гэсэн чиглэлээр шилдгүүдээ шалгаруулна.
-Өвөрхангай аймгийнхан маань салбар бүртээ шилдгүүд олонтой шүү дээ. Өрсөлдөх хүний тоо олон байна уу?
-Өрсөлдөгч олон байна шүү. Таны хэлдгээр манай аймаг салбар бүрийн шилдгүүд олонтой. Шалгаруулахад амаргүй байх бололтой. Бид зохион байгуулах комисс дээрээ олон олон шалгуур үзүүлэлтүүдийг тавьж шалгаруулах болно.
-Санал асуулгаа цахимаар авах уу?
-Энэ жилдээ зохион байгуулах комисс шилдгүүдээ шалгаруулна. Дараа жилээс нутгийн зон олны саналаар шалгаруулах бодолтой байна.
-Та бүхний ажилд амжилт хүсье.