Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн гурван талт хамтын ажиллагааг дэмжих хөгжүүлэх ажлын хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн гурван талт түншлэлийн гэрээнд төр төлөөлж Аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ, ИНБ-ыг төлөөлж ИНБ-ын сүлжээ ТББ-ын тэргүүн А.Хатантөмөр, хувийн хэвшлийг төлөөлж ажил олгогч эздийн холбооны Тэргүүн н.Зоригтбаатар нар гарын үсэг зурлаа. Цаашид Төрийн байгууллагын зүгээс иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагатай хамтарч ажиллах, төрийн зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллахаар боллоо. Энэ удаад “Худалдан авах ажиллагааны гэрээний гүйцэтгэлийг сайжруулья” зөвөлгөөнийг зохион байгууллаа. Зөвөлгөөнийг нээж Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ төр бол татвар төлөгчийн мөнгөөр худалдах авалт хийж байна. Тиймээс хяналт сайн байх хэрэгтэй би ТББайгууллагад гүйцэтгэлд хяналт тавьхаас гадна төсөвт хянадаг байх шаардлагатай гэсэн санал тавьсан ингэж байж үр дүнд хүрнэ гэж үзэж байна гэлээ. Зөвөлгөөний үеэр Түншлэлийн Зөвлөл байгуулагдсан тус зөвлөл нь худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, төсөв санхүүгийн ил, тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах юм.