Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.
Улаанбаатар хотын үндэс суурь Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударч 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. Нүүдэлч удмын их төвлөрөл Алтан тэвшийн хөндийд суурьшлтаа хориод удаа нүүдэллэж 1778 онд Туулын хөндийд төвхнөсөн гэдэг. "Гэрэл зураг түүх өгүүлнэ" буландаа бид нийслэл хоттой холбоотой түүхэн зургуудийг хүргэж байна.
XX зууны эхэн үеийн Их хүрээ орчмын монголчууд
XX зууны эхэнд Нийслэл хүрээнд Богдоос өөр машинтай хүн байсангүй. Хүрээний гол тээврийн хэрэгсэл нь морь байсан бөгөөд ачаа зөөж тээвэрлэхэд үхэр, тэмээ, илжиг ашигладаг байв
Богдын шар ордонд байсан найман талт лаврин буюу Доржпувран сүм 1920 онд
Их хүрээний худалдааны зах, гудамжны ерөнхий байдал
Улаанбаатар хотын зүүн талд Амгалан орчимд хятал худалдааны төвлөрөн байрладаг байжээ
Их хүрээ Майдар эргэхэд цугларсан олон
Их хүрээ монголчуудын хэрэглэж байсан морин тээврийн хэрэгсэл
Хүрээнд ирж нутгийн айлаа бараадав. 1920-иод он. Цаана Богд шар ордны өмнөх Асар хаалга хэрагдаж байна
Гандантэгчинлэн хийд 1898 он
Улаанбаатар хотод Туул голын дагуу байрлаж байсан морин тойруулгын уралдааны зураг 1933 он
Улаанбаатар хот дахь авто баазын ерөнхий байдал
Монгол түмэндээ "Буур" хэмээн алдаршсан Нацагийн Жамьян аваргын 1925 онд түрүүлж арслан цол хүртэх үеийн зураг
Эсгий хотоо тоосгон хотоор солиход талын малчин тоосго цохигч болов. Улаанбаатар хот. 1920-аад он. Улаанбаатар хотод байшин барилгууд баригдаж эхэлснээр шинэ мэргэжлүүд бий болов
Алтай зочид буудалд ашиглалтанд орлоо 1949 он
Усны гудамж 1951 он
Бага тойруу барилгажиж байгаа нь1953 он
Монгол шуудан 1954 он
Засгийн газрын ордон 1958 он
Тээвэр холбооны 48 айлын орон сууцны барилга 1960 он
Улсын их дэлгүүр 1975 он
Баярын жагсаал Д.Сүхбаатарын талбай 1977 он
Улаанбаатар хот төмөр замын ажилчдын орон сууц өргөжив 1981 он
Энхтайвны өргө чөлөө нийслэлийн төв гудамж 1981 он
Бага тойруугийн баруун хэсэг. Тавдугаар сургууль, Дөчин мянгат, Оросын элчингийн байр, Энхтайвны гүүр 1983 он
Мэгжид Жанрайсиг 1992 он
Ж.Самбуугийн гудамж 2012 он
Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар 2014 он