Барилгын аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын асуудал тухайн салбарын бус иргэдийн санааг зовоох болов. Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Д.Гантулга өнөөлөр энэ талаар сэтгүүчидтэй уулзан, мэдээлэл хийх аж. "Барилгын тухай хууль тогтоомж болон барилга угсралтын үеийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал" сэдвээр болох уулзалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоотод 14.00 цагаас болно.