m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.21 15:27
156
Өмнөговь аймагт ажилгүй иргэд 13 хувьтай байна

Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн санд бүртгэлтэй иргэдээс 212 иргэн ажилд зуучлагдсан бөгөөд өссөн дүнгээр 1123 иргэн ажилтай болсон байна.

Одоогийн байдлаар  ажил хайгчаар 450 иргэн шинээр бүртгүүлээд байна. Үүнээс 70 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Туслах чанарын ажлын байрны захиалга тус хэлтэс дээр хувийн хэвшлийнхнээс түлхүү ирдэг бөгөөд иргэд хувийн хэвшилд ажиллах сонирхолгүй байгаа нь ажиглагджээ.

Учир нь хувийн хэвшлийнхэн цалингаа цаг хугацаандаа тавьдаггүй, уртасгасан цагаар ажиллуулдаг,  бага цалингаар ажиллуулдаг хэрнээ өндөр шаардлага тавьдаг зэрэгтэй холбоотой гэнэ. Тиймээс тус хэлтсээс ажил олгогч байгууллагын төлөөлөгч нарыг хүлээн авч уулзсан байна. 

Түүнчлэн 2000 гаруй идэвхгүй ажил хайгчийн мэдээлэл байгаа бөгөөд идэвхтэй ажил хайж байгаа бүртгэлтэй иргэдийн хувьд ажилгүйдлийн түвшин гурван хувьтай байгаа бол нийт ажилгүй иргэд 13 хувьтай байна.

212 иргэн ажилд зуучлагдсан бөгөөд өссөн дүнгээр 1123 иргэн ажилтай болсон байна.