m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.12.22 01:21
301
Цахилгаан машин агаарыг илүү бохирдуулдаг

 Цахилгаан машин хэрэглэдэг хүмүүс магадгүй байгаль орчинг бохирдуулахгүй сайн талтай гэж боддог. Гэвч шинэ судалгаагаар уг машин нь үнэн хэрэгтээ агаар бохирдуулдаг, дэлхийн дулааралд нөлөөлдөг болохыг нээсэн гэнэ. Минносета их сургуулийн профессор Жулиан Маршаллын хэлснээр: “Цахилгаан хөдөлгүүртэй машин нь бензин хөдөлгүүртэй автомашиныг ялах гэдэг  хэцүү зүйл” гэж хэлжээ. Учир нь цахилгаан автомашинуудын цахилгааны эх үүсвэрт байгаа аж. Үндэсний шинжлэх ухааны академийн судалгаагаар: “Хэрэв цахилгааны эх үүсвэр нь нүүрснээс гарч байгаа бол цахилгаан автомашины цахилгаан нь  бензинийг бодвол 3,6 дахин илүү утаа тортог гаргадагийг тогтоожээ”. Судалгааг автомашин ашиглалт  байгальд үзүүлэх нөлөө, цахилгааны эх үүсвэр болон зай хураагуурын орчинд үзүүлэх нөлөө зэргээс тогтоосон байна. Харамсалтай нь нэг талаас цахилгаан автомашин ажиллахад нөгөө талд нь цахилгаан станцууд нүүрсээр галлаж эхэлдэг нь байгальд үзүүлэх нөлөө нь жирийн бензин автомашинаас илүү байна гэж Карнегийн ШУ-ны инженер  Кен Калдера хэлжээ. Баруун Вержиния, Виуминг, Охаяа, хойд  Дакота, Иллиниос мужууд нь нүүрснээс цахилгаан гаргадаг хэмжээгээрээ АНУ-д тэргүүлдэг. Судалгааны явцад цахилгаан автомашины үүсгэсэн агаарын бохирдолоос болж нас баралтын эзлэх хувь нь жирийн бензин хөдөлгүүртэй машинаас 86 % илүү байгааг тогтоосон байна. Эрчим хүч цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн 39% нүүрснээс гаргадгийг мэдээлсэн юм. Тиймээс  цахилгааныг ашигладаг автомашинууд жирийн автомашины бохирдуулах хэмжээний илүү хувийг гаргадаг гэж тооцоолжээ.